" Дэвшилтэт технологи Өндөр чанар. Барилгын материал үйлдвэрлэл барилга угсралт"
Манай цахим хуудсанд тавтай морилно уу
Мягмар, 2013 оны 5 сарын 14 | Бидний тухай | 0 сэтгэгдэл
Монгол дээвэр ХХК нь 2000 онд байгуулагдсан 70 гаруй ажиллагсадтай.
- Барилгын материалын үйлдвэр
- Барилга угсралт гэсэн үндсэн нэгжээс бүрддэг.
Барилгын материалын үйлдвэр нь зургаан үндсэн шугамтай. Үүнд жилдээ:
- 40000 м2 Дээврийн хавтанцар,
- 50000 м2 Явган замын талбайн хавтан
- 19000 п.м Угсардаг төмөр бетонон хашаа,
- 3000 м2 өнгөлгөөний хавтанцар
- 15000 м3 ханын дулаан тусгаарлах гулдмай
- Метал эдлэл үйлдвэрлэх цех
Мөн барилгын материалын туршилтын иж бүрэн лаборатори, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварын цех, компрессорын станц, тээврийн хэсэгтэй. Тус үйлдвэрийн байрны нийт талбай нь 2500м2 бөгөөд Герман, Япон, Орос, Хятадын болон дотоодын 40-өөд нэгж төхөөрөмж ашигладаг. Тус компанийн барилга угсралтын хэсэг нь 2001 оноос дээврийн мэргэшсэн бригадуудын суурин дээр шинээр зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд 400 гаруй хэрэглэгчтэй гэрээ байгуулан үйлчилсний дотроос дараах томоохон объектууд байна. Үүнд:
- Дархан уул аймаг дахь Хүүхдийн Төлөө Төвийн барилгын дээвэр угсралт, гаднах заслын ажил, 2001 он.
- Чингис СООСЕ сургуулийн дээврийн угсралт гаднах заслын ажил, 2002 он
- Өргөө групп орон сууцны цогцолбор барилга угсралт, 2003 он
- Монгол транс ХК-ний гаалын баталгаат агуулахын цогцолборын барилга угсралт, 2003 он
- Монтрейд ХХК-ний офисийн засвар, 2003 он.
- Дархан уул аймгийн Захиргааны хэргийн Шүүхийн байрны засварын ажил, 2004 он
- Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн байрны иж бүрэн засварны ажил, 2004 он.
- Дорноговь аймгийн Замын Үүд зум дахь Догдолгүнсэллин хийдийн барилга угсралтын ажил, 2004он
- Компанийн блок үйлдвэрлэх цехийн барилга угсралт.
- Английн хуулийн эвээх сангийн БГД дэх хүүхдийн төвийн барилга угсралт 2005 он
- Эрдэнэтийн УБҮ-ийн хамгаалалтын төмөр бетонон хашаа угсралт 2006 он
- Төв сэлэнгэ аймгийн ЗХШ-ийн барилга угсралт засварын ажил 2006 он
- БНФУ-ын ЭСЯ-ийн барилгын засвар, угсралт 2006 он
- Иргэн Батбааатарын 8 давхар 28 айлын орон сууцны барилга угсралт, 2007 он
- Монгол дээвэр ХХийн БМҮ-ийн барилга 60х25м, 2008 он
- Дархан дахь Технологийн сургуулийн оюутны байрны засвар, 2009 он
- Сэлэнгэ аймаг Шаамар суман дахь МСҮТ –ийн хичээлийн болон оюутны байрны засвар, 2009 он
- Шарын голын уурхайн оффисын засвар, 2010 он
- Дархан дахь ТС –ийн хичээлийн байрны засвар, 2010 он
- Дархан дахь ТС –ийн спорт заалны дээврийн засвар, 2010 он
- ШУТИС-ийн Дулаан техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн дээврийн засвар, 2010 он тендер
- НЗАА-ны ЧД, Самбалхүндэвийн оршуулгын газрын хамгаалалтын хашаа барих тендер, 2010 он
- Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь ШШГХ-ийн конторын барилгын угсралт тендер, 2011 он
- Монгол- Солонгосын техникийн коллежийн хичээлийн байр, авто машины засвар оношлогооны лаборторийн дээврийн шинэчлэлт, угсралт тендер 2011 он
- Биокомбинот ТӨААТҮГ –ын төв лаборторийн дээврийн шинэчлэлт, угсралт тендер 2012 он
- ZTE корпораци БНХАУ-д бүртгэлтэй компанид цемент бетонон шон нийлүүлэх,тохижолтын ажил 2012 он
Тус компанийн барилга угсралтын хэсэг нь орон сууц, олон нийт үйлдвэрийн барилгын дээвэр угсралт, засварын ажил, амны орон сууц барих , хашаа чиглэлээр зохион байгуулагдан амжилттай ажиллаж байгаа бөгөөд энэ зорилгод шаардагдах ИТА, мэргэшсэн ажилчид, машин тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан болно.
Бид барилга угсралтын ажлыг мэргэшсэн бригадуудын шаталсан ажлын хуваарийн дагуу гүйцэтгэх технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тус компани нь 2003 онд Барилгын материалын тэргүүний аж ахуйн нэгж батламжаар ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Барилга Хот Байгуулалт, Нийтийн Аж Ахуйн газраас шагнагдсан.
2004 онд нийслэлийн ХЭАХН-оос "Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш" өргөмжлөл, 2005 онд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны "Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн байгууллага, хамт олон" цол өргөмжлөл, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний холбооны "Монгол төрийн алтан санг арвижуулагч" байгууллагаар, 2007 онд МУ-ын БХБЯ-ны "Бүтээлч-100" ААН-ээр шалгарч "Хүндэт өргөмжлөл"-өөр тус тус шагнагдсан.
Тус компанийн БМҮ болон барилга угсралтын хэсгийн үйл ажиллагаа нь жилээс жилд үнийн дүнгээр болон нэр төрөл, тоогоор өсөн нэмэгдэж байна. 2008 онд ХУД-ийн нутагт 0.7 га хашаатай 1500 м2 талбай бүхий шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж даацын блок болон явган зам талбайн хавтан, бродюр үйлдвэрлэх хоёр автомат шугам ажиллаж байна. Энэ үйлдвэр үйлчилгээний цогцолбор иж бүрэн байдлаар төлөвлөгдөн 2010 онд ашиглалтанд орсон нь ажиллагсдын нийгмийн асуудлыг иж бүрэн шийдвэрлэхэд чухал дэмжлэг болж байна.